| ШШГЕГ-аас 2009 оны 06-р сарын эхний 15 хоногт хийсэн товч тайлан |
|
|
| Written by Administrator | |
| Wednesday, 08 July 2009 | |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2009 оны 6 дугаар сарын эхний 15 хоногт Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тус байгууллагын хариуцан гүйцэтгэхээр тусгагдсан зорилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нэг. Удирдлага, зохион байгуулалтын ажлын чиглэлээр
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаяр 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус Ерөнхий газарт хүрэлцэн ирж, үймээний хэрэгт шийтгэгдэж ял хойшлуулсан насанд хүрээгүй 2, эмэгтэй 2 ялтныг сулласан тухай зарлигийг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус Ерөнхий газрын төв аппаратын албан хаагчид хүндэтгэн жагсаж хүлээн авсан болно.
Тайлангийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд нээлттэй байлгах үүднээс телевизийн сувгуудаар давталттайгаар тухайлбал, МТV-2 удаа, ТВ-9-1 удаа, NTV-2 удаа, UBS-2 удаа, Ийгл-1 удаа нийт 8 удаа, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” зэрэг сонинд тус тус 1 удаа мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тухай бүрт нь тайлбар, хариулт өгөх зэргээр ажиллалаа.
2009 оны 6 дугаар сарын эхний 15 хоногийн байдлаар тус Ерөнхий газарт иргэдээс нийтдээ 153 өргөдөл, гомдол хүлээн авсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл, гомдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар авч үзвэл 109 буюу 71.2 хувийг нийслэл Улаанбаатараас, 44 буюу 28.8 хувийг орон нутгаас ирүүлсэн байна. Дээрх хугацаанд тус Ерөнхий газрын дарга болон газар, хэлтсийн дарга нар батлагдсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 50 гаруй, үүнээс Ерөнхий газрын дарга 2 удаагийн уулзалтаар 35 иргэнийг биечлэн хүлээн авч уулзан тавьсан эрэлт хүсэлтийг нь шийдвэрлэсэн.
ХБНГУ-ын “Шайдевег” нийгэмлэгийн төлөөлөгчид тус Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2009 оны 6 дугаар сарын 05-аас манай улсад айлчлал хийж байна. Төлөөлөгчид эмэгтэйчүүдийн Хорих 407, Мааньт дахь Хорих 415 дугаар анги, Багануур болон Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл хийж, санал солилцож байна.
Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүн шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/61 äүгээр тушаалаар тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа болон цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдаж, дагаж мөрдөх шаардлагагүй болсон 68 тушаалыг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 19 тушаалын жагсаалтыг баталлаа.
Тайлант хугацаанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний ажлын заавар”-ыг шинэчлэн боловсруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/60 дугаар тушаалаар батëан үйл ажиллагаандаа мөрдөж эхэллээ.
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс системийн эмнэлгүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах журам”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн болон Сахилгын дүрмийг тус тус шинэчлэн боловсруулж байна.
Тайлангийн хугацаанд тус Ерөнхий газрын алба хаагчид дараахь чиглэлээр сургалтад хамрагдсан болно. Үүнд:
- Мэдээлэл, технологийн үндэсний паркт 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Нийгмийн ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнд”-нд тус Ерөнхий газар áîëîí харüяа анги, алба, салбар нэгжээс нэр бүхий 15 ажилтан оролцлоо.
- Эрүүл мэндийн яаманд 2009 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Уушгины бус эрхтний сүрьеэ өвчний оношилгоо” сэдэвт семинарт тус Ерөнхий газрын харüяа Нэгдсэн Хорих 401 дүгээр ангийн 1, Хорих 429 дүгээр ангийн 1, Цагдан хорих 461 дүгээр ангийн 2, нийт 4 эмч оролцлоо.
- Халдварт өвчний судлалын үндэсний төвд 2009 оны 6 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сүрьеэгийн шинжилгээний сургалтад Хорих 429 дүгээр ангийн 2 албан хаагч хамрагдлаа.
- Бие бүрэлдэхүүний цэрэгжилч, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжлийг сайжрóóëах чиглэлээр дэс дараатай зохион байгуулаëтын арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд:
- 2009 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Таван толгой дахь сургалтын төвд зохион байгуулагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнä тус Ерөнхий газраас эрэгтэй 1 тасаг, 1 салаа, эмэгтэй 1 тасаг баг амжилттай оролцож, эрэгтэй баг V, эмэгтэй баг IV байранд тус тус шалгарлаа.
- 2009 оны 6 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Жүхай хотод зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнä тус байгууллагын “Сүлд” Биеийн тамир, спортын хорооны тамирчиä тухайлбал, 48 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба, 54 кг жинд олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү, 60 кг жинд олон улсын хэмжээний мастер З.Энхзориг, 75 кг жинд спортын мастер Н.Шинэбаяр нар оролцож байна.
- “Сүлд” Биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Г.Пүрэв-Очир 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус хорооны харüяа нийт дасгалжуулагч, тамирчидтай уулзаж, тамирчдын бэлтгэл сургуулилалт, спортын амжилтад тулгараад буй бэрхшээл, цаашид ажиллах төлөвийн талаар нээлттэй ярилцлага зохион байгууллаа.
Гурав. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр
Тайлангийн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас албадан дуудлага худалдаа зохион байгуулаагүй бөгөөд 15 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвд хандаж, 5 үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээ шинээр тодорсоныг холбогдох албан тушаалтанд танилцуулан албадан дуудлага худалдаанд оруулахаар бэлтгэж байна.
Дөрөв. Санхүү, үйлдвэрлэлийн чиглэлээр
2009 онд төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт болон дотоод эх үүсвэрээр дараахь барилга байгууламжийн зураг төсвийг áаталгаажуулан хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэж, барилгын ажиë явагдаж байна. Тухайлбал,
- Цагдан хорих байранд хоригдогсдын эрхийг хангах, тэдний хоригдох нөхцөлийг өнөөгийн тавьж буй шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх IY цахилгаан станцын урд “Цагдан хорих төв”-ийн барилгын ажлыг 2007 оны 8 дугаар сард шинээр эхлэн эрчимтэй явуулсан бөгөөд тайлант хугацаанд уг öагдан хорих байрны барилгын дээврийн үнсэн дулаалга болон хар цаас дэвсэх үе шат, тасалгааны хамар ханын өрлөг, өнгө шавар хийгдэж, дулааны сантехникийн материалын бэлтгэл ажлыг хангаж байна.
- Өөрийн нөөц бололцоо, дотоод орлогын эх үүсвэрээр албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2006-2009 онд Улаанбаатар хот болон төв, орон нутагт 463 айл өрхийг орон сууцтай болгох зорилт тавин “Орон сууц барих мөрийн хөтөлбөр” боловсруулан баталж мөрдөн, энэ ажлын хүрээнд 2009 онд Улаанбаатар хотод 72 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу өнөөдрийн байдлаар орон сууцны 5 давхарын таазны цутгалтын ажлыг хийж байна. Мөн түүнчлэн Дундговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 12 айлын орон сууц барихаар төлөвлөн барилгын материалын бэлтгэл ажлыг ханган суурийн ажлыг эхлүүлээд байна. |
|
| Last Updated ( Wednesday, 08 July 2009 ) |
| < Prev | Next > |
|---|



