Нүүр хуудас|Танилцуулга|Харъяа газрууд|Холбоо барих
 English Монгол
Нүүр хуудас

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРААС 2009 ОНЫ 5 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 08 July 2009
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тус байгууллагын хариуцан гүйцэтгэхээр тусгагдсан зорилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тус байгууллагын хариуцан гүйцэтгэхээр тусгагдсан зорилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

 

Тайлангийн хугацаанд Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүн шинжилгээ хийх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил, үйлчилгээний стандарт батлагдсантай холбогдуулан уг ажиллагааг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, сурталчилах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, ажиллах удирдамж, төлөвлөгөөг тус тус батлан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 

 

Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох анги, албадад судалгаа хийх, санал боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлуулахаар санал боловсруулж хүргүүлсэн болно.

 

Тус Ерөнхий газраас ”Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион байгуулах журам”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр”-ийг тус тус боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2009 оны хамтарсан 09/55 дугаар тушаалаар дээрх журам, хөтөлбөрийг батлуулж, анги, алба, салбар нэгжид мөрдөж ажиллахыг үүрэг болгон хүргүүллээ.

 

Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд нээлттэй байлгах үүднээс телевизийн сувгуудаар тухайлбал, MTV, UBS, ТВ-5, ТВ-9 зэрэг телевизийн сувгаар давталттайгаар нийт 6, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн Монгол” зэрэг сонинд 9 удаа тус тус мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тухай бүрт нь тайлбар, хариулт өгөх зэргээр ажиллалаа.

 

Системийн хэмжээнд хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн нийт албан хаагчийн мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх албаны өвөл цагийн сургалт явагдаж дууссан бөгөөд 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2009 оны 6 дугаар сарын 11ий өдрийн хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт зохион явуулахаар шийдвэрлэж, шалгалт явуулах удирдамж, шалгалт зохион явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалтын хуваарийг гаргаж батлан, нийт салбар нэгжид хүргүүлж, бэлтгэл ажил хийгдэж байна.  

 

2009 оны 5 дугаар сарын эхний 15 хоногийн байдлаар тус Ерөнхий газарт иргэдээс нийтдээ 127 өргөдөл, гомдол хүлээн авсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл, гомдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар авч үзвэл 86 буюу 67.8 хувийг нийслэл Улаанбаатараас, 41 буюу 32.2 хувийг орон нутгаас ирүүлсэн байна. Дээрх хугацаанд тус Ерөнхий газрын дарга болон газар, хэлтсийн дарга нар батлагдсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 70 гаруй, үүнээс Ерөнхий газрын дарга 4 удаагийн уулзалтаар 12 иргэнийг биечлэн хүлээн авч уулзан тавьсан эрэлт хүсэлтийг нь шийдвэрлэсэн.

 

Тусгай бүлгийн албан хаагчид Цагдан хорих 461 дүгээр ангийн Шуурхай бүлэгтэй хамтарсан сургалтыг 2 удаа хийсний зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулах гэж байгаа гардан тулааны тэмцээний бэлтгэлийг “Ширэн бээлий” клубтэй хамтран явуулж байна.

 

2009 оны 5 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд Тайландын Паттая хотноо зохион байгуулсан бөхийн төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тус байгууллагын “Сүлд” Биеийн тамир, спортын хорооны тамирчин, спортын мастер, дэд ахлагч Т.Энх-Амгалан чөлөөт бөхийн 96 кг жинд амжилттай оролцож, мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрээр тэмцээний сүүлийн өдөр элсний бөхийн төрөлд +75 кг жид 3 дугаар байранд шалгарч, хүрэл медалийн болзлыг мөн хангалаа. 

 

Тайлангийн хугацаанд “Сүлд” Биеийн тамир, спортын хорооны тамирчин ахлах дэслэгч П.Сэрдамба, ахлах дэслэгч З.Энхзориг, дэслэгч Э.Идэрхүү, дэслэгч Н.Шинэбаяр нар ОХУ-ын Улаан-Үд хотноо хамтарсан бэлтгэл хийгээд Хабаровск хотноо зохион байгуулагдаж буй олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, 51 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба, 75 кг жинд спортын мастер Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол тус тус хангаад байна.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний стандартчилал, мэдээлэл, харилцааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, байгууллагын нээлттэй байдлыг хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г эхний ээлжинд тус Ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Багануур болон  Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албадад зохион байгуулахаар шийдвэрлэж, шаардагдах төсөв хөрөнгийн тооцоог гаргаж, бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, төв аппаратад “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байрыг бэлдэж хаягжуулан, санал хүсэлт хүлээн авах бололцоог ханган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар уг үйлчилгээний цэгт байршуулах ажлын байрыг томилсон болно.

 

Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд нээлттэй байлгах үүднээс телевизийн сувгуудаар тухайлбал, MTV, ТВ-5, SBN зэрэг телевизийн сувгаар давталттайгаар нийт 6, “Өдрийн сонин”, “Нийгмийн толь” зэрэг сонинд 2 удаа тус тус мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тухай бүрт нь тайлбар, хариулт өгөх зэргээр ажиллалаа.

 

2009 оны 5 дугаар сарын сүүлийн 15 хоногийн байдлаар тус Ерөнхий газарт иргэдээс нийтдээ 134 өргөдөл, гомдол хүлээн авсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл, гомдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар авч үзвэл 93 буюу 69.5 хувийг нийслэл Улаанбаатараас, 41 буюу 30.5 хувийг орон нутгаас ирүүлсэн байна. Дээрх хугацаанд тус Ерөнхий газрын дарга болон газар, хэлтсийн дарга нар батлагдсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 60 гаруй, үүнээс Ерөнхий газрын дарга 2 удаагийн уулзалтаар 21 иргэнийг биечлэн хүлээн авч уулзан тавьсан эрэлт хүсэлтийг нь шийдвэрлэсэн.

 

Тайлангийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад иргэд, байгууллагад төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээг улам боловсронгуй болгох зорилтыг хангахад чиглэгдсэн Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх төслийн судалгааны ажил эхэлж, тус банкны зөвлөх Карлос Р.Ескудеро, шүүхийн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагч Ц.Сүхбаатар, тус Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Х.Энхбаатар нарын судалгааны баг 2009 оны 5 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл аймгууд дахь Шийдвэр гүйцэтгэх албад болон Замын Үд, Тосонцэнгэл, Хөтөл дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дээрх нэгжүүдэд зориулалтын албаны байр шинээр барих, их засвар хийх, нэгдсэн сүлжээнд холбох, шийдвэр гүйцэтгэгч нарыг сургалтад хамруулах зэрэг төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, тооцоо судалгааг гарган ажиллаж байна. 

 

ОХУ-тай тогтоосон харилцааны хүрээнд тус Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох зорилгоор 2009 оны 5 дугаар сарын 26-31-ний хугацаанд ОХУ-ын Буриад Улс дахь Хорих ял эдлүүлэх газрын дарга, хурандаа С.П.Суш тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлал хийлээ. Төлөөлөгчид эмэгтэйчүүдийн Хорих 407, Амгалан дахь Хорих 421 дүгээр анги, Хархорин дахь Шийдвэр гүйцэтгэх алба, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх IY цахилгаан станцын урд баригдаж буй “Цагдан хорих төв”, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 72 айлын орон сууцны барилгын зэрэг үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл хийж, санал солилцлоо.

 

Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрт дүн шинжилгээ хийх ажил явагдаж байна.

 

“Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж, баривчлах ялыг бүсчилэн эдлүүлэх хуваарийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар тушаалаар, мөн “Тэргүүний хүмүүжигчийн урамшуулал тогтоох журам”, ”Тэргүүний хүмүүжигч”-ийн тэмдэг, үнэмлэх болон гэрчилгээний загварыг тус тус боловсруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны А/54-ний өдрийн тушаалаар тус тус батлан мөрдөж эхэллээ. 

           

 “Онцгой нөхцөл байдал үүссэн үед Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамтран ажиллах чиглэл”-ийг боловсруулан Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/25, А/52 дугаар тушаалаар баталж, онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

 

 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Тогтоол гүйцэтгэх газрын Нэгдсэн эмнэлгээс системийн эмнэлгүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдаас 2008-2009 онд эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан, захиргааны болон сахилгын зөрчил гаргасан дэлгэрэнгүй судалгааг гаргаж, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд, мөн түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэгт ял эдэлж байгаа ялтнуудын үйлдсэн гэмт хэргийн судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар гарган нэгтгэж, хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, түүнтэй холбогдон гаргах төсөв, зардлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэгт тус тус хүргүүлээд байна.

 

Цагдаагийн академийн Эрх зүйч-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан мэргэжлээр өдрийн ангийн төгсөлтийн шалгалт 2009 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд явагдаж дууссан бөгөөд амжилттай төгссөн нэр бүхий 22 албан хаагч Ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангид зохих албан тушаалд томилогдоход бэлэн болоод байна.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 2009 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд системийн хэмжээнд нийт хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжид албаны өвөл цагийн сургалтын шалгалт зохион явагдан албан хаагчид шалгалтад бүрэн хамрагдаж, дүнг нэгтгэх ажил хийгдэж байна. 

 

Тайлангийн хугацаанд тус Ерөнхий газрын алба хаагчид дараахь чиглэлээр сургалтад хамрагдсан болно. Үүнд:

 

- 2009 оны 5 дугаар сарын 18-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтад тус Ерөнхий газрын Программ, мэдээлэл технологийн ажилтан хамрагдсан. 

 

- Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2009 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан "Хэм хэмжээний акт" сэдэвт сургалтад тус Ерөнхий газрын нэр бүхий 7 ажилтан хамрагдлаа.

 

- Хүний эрхийн үндэсний комисс, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжид хийсэн судалгааны тайлан болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт тус байгууллагын нэр бүхий 5 албан хаагч оролцлоо.

 

- ХБНГУ-ын Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /ГТХАН/-ийн “Эшборн” ХХК-ийн урилгаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газрын төлөөлөгчдийн хийсэн албан айлчлалын бүрэлдэхүүнд тус Ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах ажилтан орж, 2009 оны 5 дугаар сарын 24-нээс 8 хоногийн мониторингийн сургалтад хамрагдлаа.  

 

Бие бүрэлдэхүүний цэрэгжилч, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжлийг сайжруулах чиглэлээр дэс дараатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд: 

 

            - 2009 оны 6 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнд бэлтгэх ажлын хэсгийг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус Ерөнхий газраас нийт 43 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэгтэй 1 тасаг, 1 салаа, эмэгтэй 1 тасаг баг 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Тахир соёот дахь марш тактикийн талбайд бэлтгэл сургуулилтаа ханган ажиллаж байна.

 

            - 2009 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 8 байгууллагын 100 гаруй тамирчин оролцсон хүчний байгууллагуудын дунд зохион байгуулсан гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнд тус Ерөнхий газрын Тусгай бүлгийн албан хаагчид амжилттай оролцож, багаараа IY байранд шалгарсан. Энэ тэмцээнд +85 кг жинд дэд ахлагч Б.Хадбаатар мөнгөн медаль, 70 кг жинд дэд ахлагч Г.Болдбаатар, 80 кг жинд ахлагч Б.Энхтайван, +85 кг жинд ахлах ахлагч Б.Энх-Очирхуяг нар тус тус хүрэл медаль хүртлээ.

 

            - 2009 оны 5 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд Тайландын Паттая хотноо зохион байгуулсан бөхийн төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бөхийн 96 кг жинд амжилттай оролцож, мөнгөн медаль, элсний бөхийн төрөлд +75 кг жинд III байранд шалгарч, хүрэл медаль хүртсэн тус байгууллагын “Сүлд” Биеийн тамир, спортын хорооны тамирчин, спортын мастер, дэд ахлагч Т.Энх-Амгаланг 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус Ерөнхий газрын удирдлага хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-III” тэмдгээр шагналаа.

 

Тогтоол гүйцэтгэх ажиллагааны

чиглэлээр

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд ялтанд мэргэжил эзэмшүүлэх төвийн материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор сантехник, цахилгааны дадлагын кабинетын зураг төсвийн тооцоог гаргасны зэрэгцээ сантехник, цахилгаанчин, барилгын өрөг угсралт, засал чимэглэл зэрэг мэргэжил олгох сургалтын модуль хөтөлбөрийг боловсруулан тус тус батлуулж, цахилгаан, сантехникийн чиглэлээр сургалт явуулахад бэлэн болоод байна.

 

Засгийн газрын 2008 оны “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн 3 дахь шатны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан 284 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Шадар сайдын 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа насанд хүрээгүй хүмүүсийн эрхийн асуудлаар зохион байгуулагдах ”Хүүхэд насаа хайрлая” сэдэвт ээлжит зөвлөгөөний ажлын бүрэлдэхүүнд тус Ерөнхий газраас оролцож, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, удирдамжийг боловсруулахад ажиллалаа.

 

Цагдан хорих 461 дүгээр анги тус улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яам болон “Канад” сангийн санхүүжилтээр “Хүний эрх-мэдээллийн төв” төрийн бус байгууллагатай хамтран цагдан хоригдож байгаа насанд хүрээгүй хоригдогсдын ахуй нөхцөлийг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдэнд хөдөлмөрлөх боломж олгох төслийн хүрээнд хүүхдийн мөрдөнгийн “Г” корпуст нийтийн гал зуухнаас тусгаарлан гал зуухны өрөө шинээр байгуулж, тогоочийн мэргэжил олгох нэг сарын сургалт зохион байгуулсан. Уг сургалтад 12 хоригдогч хүүхэд, 3 ялтан, 5 алба хаагч хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх олгосноор амьдралын бололцоо тааруу, эргэлт уулзалт авдаггүй хоригдогч 17 хүүхдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүллээ. Хүүхдийн мөрдөнгийн гал зуухны нээлтийн ажиллагааны үеэр Канад Улсын элчин сайд, хатагтай Anna Boylet хоригдогч хүүхдүүдийн мэдлэг, оюун ухааныг дээшлүүлэх зорилгоор дээрх төслийн хүрээнд уран зохиолын 1026 ширхэг ном, FM хөгжим, иж бүрэн компьютер, өнгөт хэвлэгч, LCD проектор, дэлгэц, дижитал камер, 15 шатар, зуун буудалт 15 даам, 15 ширээ, 60 сандал, одон бөмбөгийн ширээ хэрэгслийн хамт, ус цэвэршүүлэгч зэргийг хандивлалаа.     

 

Хорих 429 дүгээр ангиДэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 2009 оны 5 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хорих 405, 407, 409, 421, 441 дүгээр анги, Цагдан хорих 461 анги, Барилгын ашиглалтын өмнөх захиргааны ялтнуудыг сүрьеэг илрүүлэх хагас идэвхитэй  үзлэгт хамруулж, шинжилгээ хийлээ.

 

Тайлангийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд ялтанд мэргэжил эзэмшүүлэх төвийн материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор сантехник, цахилгааны дадлагын кабинетын зураг төсвийн тооцоог гарган, тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгалаа.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны

чиглэлээр

 

Тайлангийн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2009 оны 5 дугаар сарын 5, 8, 12-ны өдөр 11 хадгаламж зээлийн хоршооны 31 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулан явуулж, 2 хадгаламж зээлийн хоршооны 2 ширхэг үл хөлөх эд хөрөнгийг 9.248.000 төгрөгөөр худалдан борлуулсан болно.

 

Хадгаламж зээлийн хоршоодын үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны зарыг олон нийтэд хүргэхийн тулд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Зууны шуудан” зэрэг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тухай бүр өгч, сурталчилах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2009 оны 5 дугаар сарын 06, 08, 12ы өдрүүдэд нийт 11 хадгаламж зээлийн хоршооны 31 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулаад байна.

 

Тайлангийн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас албадан дуудлага худалдаа зохион байгуулаагүй болно.

 

Санхүү, үйлдвэрлэлийн чиглэлээр

 

2009 онд төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт болон дотоод эх үүсвэрээр дараахь барилга байгууламжийн зураг төсвийг баталгаажуулан хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал,

 

Цагдан хорих байранд хоригдогсдын эрхийг хангах, тэдний хоригдох нөхцөлийг өнөөгийн тавьж буй шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх IY цахилгаан станцын урд “Цагдан хорих төв”-ийн барилгын ажлыг 2007 оны 8 дугаар сард шинээр эхлэн эрчимтэй явуулсан бөгөөд тайлант хугацаанд уг цагдан хорих байрны барилгын дээврийн үнсэн дулаалга болон хар цаас дэвсэх үе шат, тасалгааны хамар ханын өрлөг, өнгө шавар хийгдэж байна.

 

Өөрийн нөөц бололцоо, дотоод орлогын эх үүсвэрээр албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2006-2009 онд Улаанбаатар хот болон төв, орон нутагт 463 айл өрхийг орон сууцтай болгох зорилт тавин “Орон сууц барих мөрийн хөтөлбөр” боловсруулан баталж мөрдөн, энэ ажлын хүрээнд 2009 онд Улаанбаатар хотод 72 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу өнөөдрийн байдлаар орон сууцны 2 давхарын таазны цутгалтын ажлыг хийж дуусгаад байна.

 

2009 онд төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт болон дотоод эх үүсвэрээр дараахь барилга байгууламжийн зураг төсвийг баталгаажуулан хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал,

 

- Цагдан хорих байранд хоригдогсдын эрхийг хангах, тэдний хоригдох нөхцөлийг өнөөгийн тавьж буй шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх IY цахилгаан станцын урд “Цагдан хорих төв”-ийн барилгын ажлыг 2007 оны 8 дугаар сард шинээр эхлэн эрчимтэй явуулсан бөгөөд тайлант хугацаанд уг цагдан хорих байрны барилгын дээврийн үнсэн дулаалга болон хар цаас дэвсэх үе шат, тасалгааны хамар ханын өрлөг, өнгө шавар хийгдэж байна.

 

- Өөрийн нөөц бололцоо, дотоод орлогын эх үүсвэрээр албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2006-2009 онд Улаанбаатар хот болон төв, орон нутагт 463 айл өрхийг орон сууцтай болгох зорилт тавин “Орон сууц барих мөрийн хөтөлбөр” боловсруулан баталж мөрдөн, энэ ажлын хүрээнд 2009 онд Улаанбаатар хотод 72 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу өнөөдрийн байдлаар орон сууцны 3 давхарын таазны цутгалтын ажлыг хийж дуусгалаа.

 
< Prev   Next >

Санал асуулга

Хэн онлайн байна

We have 2 guests online